Фермагийн бага теорем

Thursday, February 4, 2010

Ерөнхий ойлголт

"p - анхны тоо, a нь p-гийн хуваагдагч биш бүхэл тоо (a ба p нь харилцан анхны тоонууд) байг. Тэгвэл

a^{p-1} equiv 1 pmod{p}

Өөрөөр хэлбэл ap-1 зэрэг дэвшүүлэхэд гарах тоог p-д хуваахад үлдэгдэл нь 1 гарна" гэдэг нь Фермагийн бага теоремын тодорхойлолт юм. Фермагийн их теоремоос

(Фермагийн их теорем (Fermat's last theorem, Fermat's great theorem) гэдэг нь "3-аас багагүй натурал тоо n-ийн хувьд xn + yn = zn байх 0-ээс ялгаатай (xyz) натурал тоон гурвал олдохгүй" гэсэн теорем юм.n = 2 үед дээрх харьцааг хангадаг натурал тоон гурвал нь Пифагорын тоонууд гэж нэрлэгддэг бөгөөд ийм чанартай тоонууд төгсгөлгүй олон олддог билээ.)

ялгахын тулд "бага" гэдэг нэрийг хэрэглэдэг.

Энэхүү теорем нь Пьер де Фермагийн нэрээр нэрлэгддэг боловч түүний бусад таамаглалуудтай адилаар, Фермагийн гэх баталгаа олдоогүй. Уг теоремыг хамгийн анх Готфрид Лейбниц баталсан гэж үздэг.

Баталгаа

Хоёр гишүүнтийг зэрэг дэвшүүлэх хууль ёсоор математик индукцийн арга ашиглан батлах нь хялбар. Энд

a^{p} equiv a pmod{p}

буюу ap зэрэг дэвшүүлсэн тоог p-д хуваахад гарах үлдэгдэл нь ap-д хуваахад гарах үлдэгдэлтэй тэнцүү хэмээх теоремыг ашиглая.

  1. (m + 1)p -г задалбал,
    mp + pC1mp-1 + pC2mp-2 + … + pCp-1m + 1
    болно.
  2. Энд хоёр захын гишүүнээс бусад бүх гишүүнд pCk нь коэффициент болно. Энэ нь p нь анхны тоо бол k нь 1-ээс бага биш, p-ээс их биш бол заавал p-д хуваагдана.
  3. Өөрөөр хэлбэл, хоёр захын гишүүнээс бусад нь p-д хуваагдана. Иймээс (m + 1)pp-д хуваахад гарах үлдэгдэл нь mp + 1-г p-д хуваахад гарах үлдэгдэлтэй тэнцүү болно.
  4. m = 1 гэе. 2p = (1 + 1)pp-д хуваахад гарах үлдэгдэл нь 1p + 1 = 2 болох бөгөөд энэ нь a = 2 үед Фермагийн бага теорем үнэн болохыг илтгэж байна.
  5. a-гаар индукцлэе. Өөрөөр хэлбэл a = k үед теорем үнэн гэж үзье. 3-р алхам ёсоор (k + 1)pp-д хуваахад гарах үлдэгдэл нь kp + 1 -г p-д хуваахад гарах үлдэгдэлтэй тэнцүү. Цаашилбал математик индукцийн зарчим ёсоор k + 1 -г p-д хуваахад гарах үлдэгдэлтэй тэнцүү. Иймд a = k + 1 тохиолдолд ч биелж байна. Ийнхүү математик индукцийн зарчим ёсоор 2-оос бага биш бүх a-гийн хувьд теорем биелж байна.
  6. a = 0, 1 үед илэрхий.

(Теорем батлагдав)

Эйлерийн теорем

Хожим Леонард Эйлер тус теоремыг өргөтгөж, a ба n нь харилцан анхны бүхэл тоонууд байх үед,

a^{varphi(n)} equiv 1 pmod{n}

тэнцэтгэл биелэхийг үзүүлсэн. Энд varphi(n) нь n-ээс их биш бөгөөд n-тэй харилцан анхны натурал тоонуудын тоог илтгэх бөгөөд Эйлерийн функц гэж нэрлэгддэг.

n нь анхны тоо гэвэл varphi(n)=n-1 учраас Фермагийн теорем гарна.

0 comments: